Өнгөрсөн шөнө хүчтэй цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав

2021 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 2021 оны 02 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

9-10-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар 0.0-5.0 мм цас, Ховд аймгийн баруун хэсгээр  0.0-0.2 мм цас орж, салхи секундэд түр зуур 10-18 метр хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.     

Хур тунадас: Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховдын баруун хэсэг, Завханы хойд хэсгээр 0.0-5.0 мм цас орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Дөчинжилд 5.0 мм, Ялалт, Улаанхус, Толбо, Буянтад 1.0 мм, Завханы Тэсд 0.7 мм, Баян-Өлгийн Цэнгэлд 0.6 мм, Даянд 0.3мм, Ховдын Мөнххайрханд 0.2 мм цас орж цасан шуурга шуурсан байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Архангайн зарим газар, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Баян-Өлгийн баруун хэсгээр 1-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 17 см, Завханы Баян-Уул, Сэлэнгийн Бугант, Сүхбаатарын Асгатад 16 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Сүхбаатард 15 см, Увсын Давст, Сэлэнгийн Хүдэр, Сүхбаатарын Түмэнцогтод 14 см, Увсын Баруунтуруун, Завханы Цагаанчулуут, Хөвсгөлийн Цагааннуур, Хэнтийн Батноров, Сүхбаатарын Дарьгангад 13 см, бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Температур их: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -16....-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 0...+12 градус, бусад нутгаар -3...-9 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-19 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр -24...-29 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа,Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Халх  голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар +1...-7 градус, бусад нутгаар -8...-14 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүссэн байна.                                        

Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор шөнөдөө -21 градус, бусад хэсгээр -14 градус, өдөртөө -8 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/02

11 цаг

-9 15
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/02

-1 30
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store